CALM STORM

Хэдэн зуунаар давтагдах маргаашаас илvv Хэзээ ч дахин ирэхгvй өчигдөртөө хайртай

“Таны гадаад төрх байдал ярьдаг гэдгийг бүү март”

Бүлэг: Бүлэггүй — misty at 1:51 am on Баасан, 2 сар 9, 2007

Найзынхаа санал болгосон oops.mn дээрээс нэгэн нийтлэл уншсан юм. Эрхэмсэг бай, Амжилтанд хүр. Сонирхолтой өгүүлэл байна лэ. Та бүхэн уншаарай.

Гудамжаар алхаж явахдаа ганцаараа инээмсэглэж яваа хүнийг бараг одоо Улаанбаатарын гудамжнаас олоход ховор болж дээ. Инээмсэглэж яваа нэгнийгээ хаин хачин харж гайхах нь илүү түгээмэл байх. Тэрхэн үедээ аж жаргалтай, өөртөө итгэлтэй бас үзэсгэлэнтэй харагдаж чадаж байгаад нь тэд гайхдаг юм байлгүй дэ. :)

Инээмсэглэл хүнийг нүдэнд дулаахан, аз жаргалтай бас эрхэмсэг харагдуулдаг гэдэгт би итгэдэг. Инээгээд хүнтэй мэндлэхэд нөгөө хүндээ бас аз жаргал өгдөг гэдэгт би итгэдэг. Инээмсэглээд явж байхдаа хүн гэрэлтэж байдаг гэдэгт би итгэдэг.

Тиймээс бүгдээрээ саарал хорвоогийн нэг өнгө болон төрсний хувьд инээмсгэллээрээ гэрэлтье. :D (Ийм өшөө олон байгаа … )