CALM STORM

Хэдэн зуунаар давтагдах маргаашаас илvv Хэзээ ч дахин ирэхгvй өчигдөртөө хайртай

Шинэ туршлага

Бүлэг: It is my life — misty at 9:58 am on Бямба, 3 сар 31, 2007

Магадгүй танд өдий том болчоод жолоонд явахгүй гэж санагдаж байж магадгүй л дээ. Гэхдээ л оюутан байхдаа өөртөө дандаа тайлбар олж тавьсаар байгаад жолоонд явалгүй одоо л явж эхэлж байна. Хэ хэ хэ.

Урьд нь хөдөө гарахаар машин барь гэдэг байсан л даа. Нэг л зориглож өгөхгүй бүр нэг удаа жолоон дээрээсаа араагаа салгахгүй, утраахгүйгээр гараад явчихаж байж билээ. Машин ч урагшаа яваад л. Аюултай нөхөр байгаа биз ;)

(Ийм өшөө олон байгаа … )

Дараагийн удаа хань байвал хэлээрэй. ;)

Бүлэг: It is my life — misty at 5:26 am on Пүрэв, 3 сар 29, 2007

Өдөөрдөр чинь ямар өдөр болов доо. Өчигдөр ажил дээрээсээ имайл явуулах гээд болохгүй байсан тул найзынхаа ажил дээр нь ирж явуулчихаад өөр нэг найзыгаа уруу татаж Зөөлөнд ice-cream жаал идэв. Тэгсэн жолоонд явах цаг болчихсон байдаг байгаа. Жолоонд хамт явж байгаа ажлынхаа залууг миний ширээн дээрээс жолооны ном, миний дэвтэр бас харандаа аваад хүрээд ирээч гэж гуйсан чинь найздаа загнуусан шиг. Гэхдээ миний л буруу л даа. Цагаа тулгаж такси бариад очсон чинь ойгомжтой эхэлчихсэн байсан. Тэгээд хэдэн цаг гол зам, туслах зам тэмдэг гэж үзэж байгаад тарлаа. Энэ байдлаараа ч би шалгалтаа давах болов уу даа. Амьдрал дээр эдгээр тэмдэг, дүрэм нь хэрэгждэг болов уу?

За уг нь эрт харих боломж байсан хэдий ч юмыг нь хамт хийж өгье гээд найздаа хэлчихсэн тул чөлөөтэй хувцсаа өмсөөд пүүзээ углээд л ажлын зүг алхаваа. Уг нь ч гадаа сайхан, сэтгэл санаа өөдрөг бас пүүзтэй байсан тул дуу дуулаад л хэдэн минутын дараа ажил дээрээ ирлээ. Бараг 7 өнгөрч байсан байхаа. Ийм орой ажил дээрээ ирж байгаа юм у гэж харуул гайхсаншиг. Өөрийнхөө хийх ёстой юмыг дуусгачихаад найзыгаа ярихыг хүлээгээд байдаг байдаггүй дээ. Лав 9 хүртэл хүлээсэн байх. Ядаж байхад нэт зарим сайтыг хаачихсан хийх юм олддоггүй. Тэгээд яах вэ дээ. Нөгөө хэнэг ч үгүй хийхдэг bothring people гэж. Тоглоом тоглоё гэж шалсаар байгаад тоглох гэсэн чинь болохгүй бас тэгж байхад хажуугаар нь нэт тасарчихсан. За бүр байж суух газраа олохгүй найз руугаа залгасан чинь утас нь хаалттай ч гэж байх шиг. Хүнийг хүлээлгэчээд өөрөө сайхан шоуддаг юм байна л дөө. Тэгээд ажлаасаа 9 өнгөрөөгөөд 10 гээд гарсан байхаа.

Харин өнөөдөр бол харин чиг сайхан өөртөө чөлөө өгчөөд өглөө 10 хүртэл унтав. Харамсалтай нь сайн амарч чадаагүй ээ. Ямартаа ч ойрд утаагүйгээрээ л унтлаа. Тэгээд гэрээсээ аажуу гарчаад замаараа ойрд уулзаж чадаагүй эмээ, өвөө 2-ынхоороо орчоод нөгөө алдарт хүлээлгэдэг найзтайгаа Нүүдэлчинд өдрийн хоол идэв. Уг нь Зөөлөн орьё гэж бодсон ч цайны цаг гээд бин битүү.

Ажил дээр харин хийх ажил их биш байсан болохоор жаахан уйдаад л, чатлаад л хааяа кино харсан шигээ л өнгөрөөв дөө.

Уг нь нэг залуутай уулзах ёстой байсан ч хоёрын хооронд гэрлүүгээ харьж байсан болохоор, бас гэртээ эрт ирж дүү нартааа хоол хийж өгмөөр санагдаад маргааш болтол хойшлуулаад л. Харин орой 8-аас хоёр найзтайгаа уулзах санаатай. Жаал бүү халж сууя байз.

Нэг иймэрхүү өдөр л байх шив дээ. Хийсэн ажилгүй, бүтээсэн юмгүй хагас өдөр ажил дээрээ харагдчихаад л. Уг нт Зайсан явах гэж байсан боловч надаас өөр завай хүн энэ дэлхийд байхгүй юм шиг байнөөө. Дараагийн удаа хань байвал хэлээрэй. ;)

Хамгаалагдсан: Smile, my friend. It is for you.

Бүлэг: It is my life — misty at 9:23 am on Лхагва, 3 сар 28, 2007

Бичлэг нууц үгээр хамгаалагдсан. Харахын тулд нууц үгээ доор оруулна уу:


Is this a curse?

Бүлэг: It is my life — misty at 8:31 am on Лхагва, 3 сар 28, 2007

I have not counted how many days it has been since I have posted a blog. Days have been busy and creative, yet with some troubles. Have you ever experienced that how hard you try it somehow screwed up?

I always believed that if a person tries his/her best and dedicate his/her soul and time etc everything will work out in the end. Yet, it seems it is not like that easy.

(Ийм өшөө олон байгаа … )

Нээлттэй асуулт

Бүлэг: Бүлэггүй — misty at 8:28 am on Мягмар, 3 сар 27, 2007

Би дандаа л бараан шүүмжилсэн талаас нь юмыг хараад биччихсэн байх юмаа. Уг нь жаахан өөдрөг байвал тэй ;).  Тиймээс өөрөөсөө энэхүү асуултыг асууж үзлээ л дээ.

“Таны бодлоор таны амьдарлыг гэрэлтүүлж, чимэж байдаг, энэхүү гэрэлт хорвоог утга учиртай, өнгөтэй болгож байдаг гурван зүйл юу вэ? Яагаад?” :)

Харин таны хувьд: ???

(Өөрийнхөө хариултыг нь дараа нь хэлнэ за.)

Дараагийн Хуудас »