Шоколад идэхээр таргалуулдаг, зүрхэнд суу гэх мэт олон яриа байдаг.
Амттай юм уг нь хүнийг сэтгэл санаагаа өөдрөг байхад нь томоохон үүрэг гүйцэтгэдэг гэж би боддог юм л даа. Тэгээд ч өөрөө чихэр, чоко бас зайрмагт нугасгүй. Намайг танидаг хүмүүс ч сайн мэддэг болохоор зарим нь эвлэрч зарим нь эсэргүүцээд л байж байгаа.

Тэгвэл бидний дуртай хар шоколадны ашигтай талууд зөндөө байдаг байнаа. Америкийн CNN-ын мэдээлж буйгаар, хар шоколадны зохих хэмжээгээр идэх нь цусны даралтыг хэвээр байлгах, цусны бүлэгнэлээс сэргийлэх, арьсыг хамгаалах болон бэлгийн дур хүслийг нэмэгдүүлэхэд ч их ашигтай юм байна. Мөн дараахи судалгаануудыг эрдэмтэд хийн баталса байна.
1. Цусны даралтыг тогтоон барьдаг: Америкийн Дафус их сургуулийн эрдэм шинжилгээний лабораторийн хариуцлагатай ажилтан Доктор Jeffrey Biumberg судалгаа шинжилгээ хийх явцдаа, цусны даралт нь өндөр болсон хүн өдөр бүр 3.5 грамм орчим хар шоколад идэж, 2 долоон хоног болоход цусны даралт нь буурч, холестерины эвдэгдсэн хэмжээ нь ч багассан байгааг санамсаргүй илрүүлж мэдсэн байна. Гэтэл энэ мэтээр цагаан шоколад идэхэд харин ийм үр дүн гардаггүй юм байна.
(Ийм өшөө олон байгаа … )