CALM STORM

Хэдэн зуунаар давтагдах маргаашаас илvv Хэзээ ч дахин ирэхгvй өчигдөртөө хайртай

Бороотой үдшийн зугаалга

Бүлэг: It is my life — misty at 10:36 am on Лхагва, 5 сар 30, 2007

Өнөөдөр ч сайхан өдөр байлаа. Орчуулга хийх ёстой байснаа шөнө хиймээр байсан боловч нүд өвдөөд болохгүй байсан болохоор унтаад эрт босч хийе гэсэн санаатайгаар нэг найзыгаа өглөө 4-өөс сэрээгээч гэж гуйгаад, дуу татаж эхлүүлчихээд дүүгээ унтраагаарай гэж гуйгаад нам унтаад өгчихсөн. :)

Хөөрхөн найз маань яг л сэрээгээд. Хальт сэрээд яах вэ гэж бодож байгаад буцаад унтчихсан байна лээ. Өглөө сэрээд харсан чинь бас хэдэн sms биччихсэн байсан. Тэгээд ажилаасаа чөлөө аваад гэртээ сайхан өглөөг өнгөрөөлөө ш дээ. Орчуулгаа ч хийгээд дуусгачихсан. ;)

Ажил дээрээ үдээс хойш ирээд хурдхан шиг юмнуудаа амжуулаад бороо орж байсан тул гарч алхахын бөөн хүслэн болов.

LP-д Ladyz тэргүүтэй хэдэн нөхөдтэй уулзахаар тохирсон тул ажлаа амжуулчихаад дуусгаагүй байсан киногоо дуусгачихаад сайхан алхлаа. Бороо ороод л углаашта эгч хөөрхөн маматай алхаад л. LP-д жаал сууж байгаад 2 дүүтэйгээ Зайсан гарлаа.

Бороо ширүүн дээрээс ороод л бид хэд сайхан хамгийн доод шатнаас нь дээр хүртэл ньшатаар өгсөөд л. Уйлаагүй ч уйлж байгаа нь мэдэгдэхээргүй нүүрээр бороо урсаж, бүх хувцас шалба норсон. :D

Ойрд ингэж сайхан нороогүй үнэхээр сайхан байлаа. Бороогоор байгаль дэлхий цангаж байсан шиг би ч бас санасан бололтой. Бага байхдаа зуслан дээр бороонд эрх чөлөөтэй гүйж байсан шигээ л эрх чөлөөтэй, carefree сайхан байв.

Хөөрхөн хоёр дүүтэйгээ хамтдаа цагийг өнгөрүүлж амждаггүй надад сайхан л мөчүүд байлаа. Машиндаа дуугаа чангаар тавьчихсан дагаж хамаг чангаараа дуулаад л , норсон хувцасаа хальт тайлчихсан. Гэртээ ирчээд л халуун хөнжил рүү нь шууд хэвтүүлээд халуун сүү өгөөд л. Ээж, аав байхгүй дураараа амар ч юм уу даа .

Бороотой үдшийн зугаалга ингээд дуусаагүй ээ. Одоо уншиж байгаа номоо дуусгахаар л дуусах байх даа. ;)

7 Сэтгэгдэл »

124

Сэтгэгдэл бичсэн tulgaa

5 сарын 30, 2007 @ 18:35

Би бас өчигдөр багагүй норсон шүү. Бага нас санагдаад гоё байна лээ

127

Сэтгэгдэл бичсэн tsogtoo

5 сарын 30, 2007 @ 23:17

xe xe chi ter togloomoo duusgahgui saihan nisgeh baisiim

128

Сэтгэгдэл бичсэн misty

5 сарын 31, 2007 @ 0:25

Сайн Тулгаа,

Тиймээ. Бороонд норохоор сайхан байдаг юмаа. Лаагар, зуслан дээр тоглож байсан санаанд ороод л. хааяа нэг норох чинь гэмгүй ш дээ тэй ;)

129

Сэтгэгдэл бичсэн misty

5 сарын 31, 2007 @ 0:26

За Цогтоо залуугаар юутай,

Би дуусгавал хожих байсан юм чинь өрөвдөөд явчихсан ш дээ. Найз нь чамд хажууд нь суугаад аз авчирч байсан байхгүй юу даа мэдээгүй юм уу?

За дараа нэг халц тоглоно оо :P

131

Сэтгэгдэл бичсэн tsogtoo

5 сарын 31, 2007 @ 0:36

itgeleee

132

Сэтгэгдэл бичсэн shinee

5 сарын 31, 2007 @ 0:44

Гэнэт тоглоомчдын газар ороод ирэв уу л гэж бодлоо.
Тэр муу бороо над руу явчихгүй хаа байсан хот хавиар ороод байхымаа.
Misty наад бороогоо над руу явуулаач ээ………………………..

133

Сэтгэгдэл бичсэн misty

5 сарын 31, 2007 @ 1:24

Дээр би хамаг бороогоо чам руу явуулчихсан чинь энд орохгүй баахан удсан ш дээ. Тэгээд одоо бодож байгаа гээл үү :P

За өнөө маргаашнаас оруулнаа хө. Тэвчээртэй хүлээ ;)

Бичлэгийн сэтгэгдлийн RSS. Тракбак URI

Сэтгэгдэл үлдээх

XHTML: You can use these tags: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong> <span class=""> <p> <br>

*
Та хүн (спам биш) гэдгээ батлахын тулд зурагт үзүүлсэн үгийг бичнэ үү.
Спамаас хамгаалах зураг