CALM STORM

Хэдэн зуунаар давтагдах маргаашаас илvv Хэзээ ч дахин ирэхгvй өчигдөртөө хайртай

Сартай шөнө

Бүлэг: It is my life — misty at 11:45 pm on Бямба, 6 сар 30, 2007

Өчигдөр орой бүтэн сартай үнэн гоё байсан шүү. Ажилаа хагасыг нь хийчээд гадуур баахан алхаад тэгээд тэсэлгүй дараах зургуудыг авсан юм.

(Ийм өшөө олон байгаа … )

Худал ярьж байгааг хэрхэн мэдэх вэ?

Бүлэг: Piece of Advice — misty at 11:28 pm on Бямба, 6 сар 30, 2007

Та хүнд худлаа ярьж байсан уу? Хууртагдан, хульхидуулж ч байсан удаа байдаг байх. Цагаахан худлаа ярих бол өөр хэрэг бүүр албаар санаатай худлаа ярих гэдэг бол харин аюултай зүйл байж болох юм л даа.

Хүн амаараа худал ярьдаг ч биеэрээ худал ярьдаггүй. Иймд худлаа ярьж байгаа хүний байгаа байдал нь өөрийг нь барьж өгдөг гэнээ.Миний хувьд нүд, body language хоёр хүний дотоод болон гадаад толь болж өгдөг гэж боддог. Тэр ч утгаараа хүнийг танихад том үүрэгтэй болов уу.

Судалгаагаар дараах зүйлсийг тодруулан гаргасан байна. Хүмүүсийн худал яриаг 4 бүлэгт хуваан үздэг байна. (Ийм өшөө олон байгаа … )

Хулхи үйлчилгээ

Бүлэг: Experiences, Бүлэггүй — misty at 9:04 am on Бямба, 6 сар 30, 2007

Манайхан бас ална шүү. Тэр хамгийн сайн, бас найдвартай гээд байсан зочид буудал нь хүртэл шүү. Хөөрхий жуулчид л гэхээс…

Өнөөдөр ажил дээрээ сууж байсан чинь нөгөө гэнэт гарч ирдэг ADB-ийн mission-ы нөхөр маргааш явна гээд оройн хоолонд хамт орохоор боловоо. Тэгээд чалчаад сууж байсан чинь харин тэгж байх юм. (Ийм өшөө олон байгаа … )

Амьдрах хүслэнгийн мэдээлэл

Бүлэг: It is my life, Love Life — misty at 5:32 am on Бямба, 6 сар 30, 2007

За өнөөдөр Намжилмаа эмч маань ирж чадахгүй болсон тул миний бие Заяагийн боолтон дээр орчуулагаар явлаа.Австри эмч нар маань товлосон цагтаа ирж Монгол сувилагчаа хэсэг хүлээв.

Заяагийн маань бие нь арай дээрдээд бас урьд шөнө шинэ эм, хоол хүнс хэрэглэж байгаа тул сайн унтсан гэнэ. Тэгж сонсоод ч тэр юм уу Заяа маань арай л сэргэлэн харагдсан шүү.

Мануэл сувилагч залуу маань /лааг хөөрхөн цэнхэр нүдтэй :P/өөрөө боолтыг нь хийж Монгол сувилагчид зааж өгсөн юм. Тэдэнд бэлэглэсэн боолтын хэрэгсэлүүд нь их нарийн бас авсаархан, цэвэрхэн тул Заяаг огт уйлаагүй, бас бараг өвдөөгүй гэсэн.

Бас австри сувилагчийн хэлснээр нурууны шарх нь сарын дараа гэхэд эдгэчихнэ. Харин өсгийнийх нь арай удах байх гэсэн. :D Тэгээд дараагийн Даваа гаригт ирж үзэхээр болсон.

Хамгийн гоё нь Заяа маань 2 сар гаруй доошоо харж хэвтэж байсан бол өнөөдөр дээшээ харж хэвтээд сайн хөдөлгөөн хэрэгтэй гэсэн чинь хөлөө хөдөлгөөд байсан. Лаг тэвчээртэй бас баяртай харагдсан шүү. Бахархаж байнөөө.

Зам гарах гэж байгаад машинтай мангар залуучуудаар юпка, цамц руугаа ус цацуулаагүй байсан бол сайхан л өдөр дуусах байлаа. Гэхдээ гадаа халуун байсан болохоор амархан хатчихсан юм чинь. :D

2007 оны 7 дугаар сарын соёлын үйл ажиллагаа

Бүлэг: It is my life — misty at 1:08 am on Бямба, 6 сар 30, 2007

 Ид жуулчдын үе эхлээд дийлэнх маань завгүй байна даа. Бас цаг агаар ч сайхан дулаараад л, хааяахан бороо ороод л /буудуулсан хэдий ч :P/. 7 сард дараах үйл ажиллагаа байгаа гэнээ.

2007 оны 7 дугаар сарын соёлын үйл ажиллагаа

Дараагийн Хуудас »