CALM STORM

Хэдэн зуунаар давтагдах маргаашаас илvv Хэзээ ч дахин ирэхгvй өчигдөртөө хайртай

Хүний нэрээ гэж…

Бүлэг: It is my life — misty at 1:14 am on Пүрэв, 7 сар 19, 2007

Мэдээж эцэг эх нь хүүхэддээ нэр өгөхдөө хамгийн сайн сайхан зүйлийг бодож, ерөөж сайн хүн болоосой гэж хүсэж өгдөг нь ойлгомжтой.

Тэгээд л манай аав надаа хүнээс онцгой нэр өгсөн байх л даа. Уг нь бол утга нь амар амгалан, тайван, аядуухан гэсэн утгатай гэсэн. Даанч би гэж хүн тайван байхыг хүсдэг ч өөрөө зөрүүд бас дэггүй юм шиг байгаа. За миний ямар нь ч яахав. Сонин зүйл биш байх. Харин нэрний асуудал их хэцүү. Яагаад гээч.

Би бүтэн нэрээ хүнд шууд хэлэхээр заавал “хэн гэнээ?” гэсэл буруу сонсчихно. Тэгээд Б-тэй хэлээд байдаг байхгүй юу. Би чинь наана нь дайн болж байж үгүй ээ Б байхгүй шууд гээд л тайлбарлаж өгч байгаа юм чинь. Тэгээд л заавал хажууд нь очин чихэн дээр нь хэлээд бас бичсэнийг нь харж 1 дүгээр ангийн хүүхдийн зохион бичлэг засч байгаа юм шиг шалгаад л. Ухаандаа нэрээ зөв бичснийг нь харах санаатай л юм л даа. Хэлэхээр нь жинхэнээр нь сонссон нэг ч хүн байхгүй. :)

Тэгэхээр нь хэлээд болохгүй бол бичээд өгье л дөө гээд бичээд өгдөг байхгүй юу. Тэгсэн чинь Б бичээгүй болохоор нь уншиж чаддаг болохоороо орхичохож байгаан. Харин дунд нь М үсэг хараад уншаад байгаа юм чинь яах уу. (гараа бичсэн үед юм байна.)

Техник технологи хөгжөөд нэрээ шивээд өгөхөөр буруу харж гайхаж амандаа үсэглэж, үсэглэж эвлүүлээд хэлснээ намайг сонсохгүй байх гэсэн шиг “Нэрээ ч зөв бичиж чадахгүй” гээд л байвал яах уу?

Бүр 10 жилд манай нэг найз миний нэрийг үсэглэж уншчихаад уурлаад “Энэ муу туркүүд хүний ч нэр зөв бичиж чадахгүй” гээд уурлаж байсан гэж байгаа.

Тэгсэн чинь энэ жилийн Мартаар манай холын хамаатны эгч төрөөд охинтой болсон гэнээ. Охиндоо чиний нэгийг өгсөн гэж байна гэнгүүд би гайхаад зогсчихсон. Уг нь эмээ өвөөгий нь санаад ч юм у хүндлээд өгдөг ч дээ. Яахлээрээ хаа хол юу ч хийж бүтээгээгүй манийхаа нэрийг өгч байгаа юм бол гэж бодсноо “За хорвоо дээр ч …. нэртэй 2 хүн гарч ирлээ. Хоёулаа нэг зовлонг туулах нь дээ” гэж бодоод сууж байгаа юм чинь. Гэхдээ өөрийнхөө нэрийг мэдсээр байж шинэхэн хүүхдэд өгүүлэх чинь лааг сонин юм байна лээ. Дараа уулзснаа өөрийнхөө нэрийг хэлээд л яаж байна сайн уу гэх нь байна ш дээ. Хэ хэ :P

Гэхдээ би нэрэндээ хайртай бас хайрладаг. Тэгээд ч хугалахгүй гэж бодоод энд паянгаа Misty гэдэг нэрээр бичээд байдаг байхгүй юу гэвэл яах уу :p

9 Сэтгэгдэл »

305

Сэтгэгдэл бичсэн shinee

7 сарын 19, 2007 @ 2:00

Элэг хөших нь ээ….. Гэхдээ хөөрхөн нэртэй ш дээ… Нээрээ анх сонсоход ч андуурахаар нэр шүү… Хорвор болоод ч тэр үү…

306

Сэтгэгдэл бичсэн Baagii

7 сарын 19, 2007 @ 2:28

Misty, name card hediig hevluulj avaad, humuustei taniltsahdaa yaponchuud shig bogtiigeed minii ner ene geed ogch bai.

307

Сэтгэгдэл бичсэн misty

7 сарын 19, 2007 @ 2:41

Уг нь namecard-тай л даа. гэхдээ ажлын шугамаар л хэрэглэхгүй бол дараа нь болдоггүй юм.

Тэгээд хаа нэг гүйлгээ, хийлгэх бүртгүүлэх дээр чинь нэрийн хуудсаа өгөөд байлтай биш дээ. Амаараа бас нэрээ хэлмээр байна ш дээ. :)

308

Сэтгэгдэл бичсэн bt2007

7 сарын 19, 2007 @ 3:17

Нэр хэцүү байх ч хэцүү шүү. Миний нэртэй ижилхэн нэртэй эмэгтэй хүн маш олон байдаг. Аргагүй л дээ эмэгтэй нэр юм чинь. Харин саяханаас надтай ижилхэн нэртэй хэдэн эрэгтэй хүн мэддэг болсон юм байна. Багадаа нэрнээсээ аймаар ичдэг байж билээ. Миний танидаг залуучууд дотор Найдалмаа, Монголжингоо, Март гэдэг нэртэй 3 эрэгтэй хүн байдаг юм байна. Надтай зовлон нэгтэй гэхүү дээ хэ хэ.

309

Сэтгэгдэл бичсэн doljin

7 сарын 19, 2007 @ 5:15

mysty- áè áëîãòîé áîëîîä óäààã¿é áîëîõîîð îëîí þì ìýäýõã¿é áàéíà. ßàæ èíãýæ òåêñòýí äóíäàà çóðàã îðóóëäàã þì áý? Íàäàä õýëæ ºãºº÷.
Äîëæèí
Ìèíèé áëîãðóó îðæ ñýòãýãäýë ¿ëäýýñýíä áàÿðëàëàà. Ìèíèé ìýéë tereljiin_okhin@yahoo.com

310

Сэтгэгдэл бичсэн busykid

7 сарын 20, 2007 @ 1:09

хэхэ, …………. :) (нэрийг маань бичихгүй ээээ)

329

Сэтгэгдэл бичсэн javhaa

7 сарын 23, 2007 @ 18:35

Өө Мисти гэж уншаад байсан чинь Бисти байсан юм уу (^^)

Пингбак бичсэн STARDUST » Хүний нэрээ гэж 2

2 сарын 21, 2008 @ 10:51

[...] Дээр дээр бүүр дээр өнгөрсөн онд би өөрийн нэрний учир жанзан, хувь тавьлан, үүсэл гарал, амжилт бүтээл, бартаа этэрийг нь оруулаад биччихсөөн. Миний нэр жэээнхэнэ нэг нь шүү нөгөө нууц Мисти этэр биш шүү. Эндээс уншаарай хүсвэл. [...]

Сэтгэгдэл бичсэн enerelt

2 сарын 21, 2008 @ 21:58

Sain uu? Misty egchee… ajil n sain biz dee.Tiim shuu hunii ner gegeg yur n ih utga uchirtai baidag yum shuu te… jishee n minii ner…….. te

Бичлэгийн сэтгэгдлийн RSS. Тракбак URI

Сэтгэгдэл үлдээх

XHTML: You can use these tags: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong> <span class=""> <p> <br>

*
Та хүн (спам биш) гэдгээ батлахын тулд зурагт үзүүлсэн үгийг бичнэ үү.
Спамаас хамгаалах зураг