CALM STORM

Хэдэн зуунаар давтагдах маргаашаас илvv Хэзээ ч дахин ирэхгvй өчигдөртөө хайртай

Нойроо ингий тэгэх үү

Бүлэг: It is my life — misty at 12:49 pm on Пүрэв, 1 сар 31, 2008

Нойрооо миний хөөрхөн эгдүүтэй нойроо хоёулаа ингий тэгэх үү. Ерөөсөө л ингий. Зүүдээ би өчигдөр загнаад хаясан чинь ингээд чи загна ингээд тайван орхихоо байлаа. Би гомдсөө. Урд нь бол санадаггүй этэр гээд магтаад байсан чинь надаас харин одоо салахаа байлаа элдэв янзын асуултаар булаад байдаг боллоо. Болий бүүр болий муудлаа. (Ийм өшөө олон байгаа … )

Зүүд Чи

Бүлэг: It is my life, Poems of the mind, Бодоол... — misty at 12:42 am on Лхагва, 1 сар 30, 2008

Чимээгүй ирээд чив чимээгүй буцахдаа бүдэг бадаг, хэдэн мөр, хааяа зурсхийх хэсэгхэн мөчийг толгойд нь биш гэхэд ой тоонд нь үлдээгээд нэгийг бодогдуулахгүй ч асуулт үлдээгээд оддог зүүд чи өөрөө хариулт болж чаддаггүй.

Хариултаа чи тайлбарладаггүй. Нууцаар, алсаас, оночоор, зөнчөөр, тайллаар чи үгээ хэлдэг тайлж харин би түүнийг нь уншдаггүй. Сэтгэлдээ хүлээн авдаггүй, амьдралдаа хэрэгжүүлдэггүй, хоромхон ч санадаггүй.

Зүүд чи миний зүүд нойрны минь анд, зүгээр л нэг хань, холын хол аялах замын оюун санаа минь найз, харин буцах замдаа би хэлсэн үгийг чинь оромгүй мартдаг.

(Ийм өшөө олон байгаа … )

Зураг юу өгүүлнэ вэ?

Бүлэг: Бодоол..., Сониучхан — misty at 5:29 pm on Даваа, 1 сар 28, 2008

Энэ зураг надаа их таалагдсан. Тэгээд аваратаа болгоод нэлээн удаж байна. /миний хувьд бол том амжилт шүү :P хэхэ/

Нэг л тайван. Дураараа, чөлөөтэй, өөрийнхөөрөө, чимээгүй, жаахан гунигтай, бас бодоод л. Бэлэг өгөх гээд ч байгаа юм шиг. Гэхдээ нам жим байдал нь хамгийн гоё. :D

Hарин үүнийг харсан хүмүүс өөр өөрийн бодолтой их сонин өнцгөөс хараад хэлж байх юм. Гайхалтай. Би бол шаал өөр өнцгөөс харж байхад мэдээж бусад нь өөрөөр байх нь ойлгомжтой.

Танд яг юу бодогдуулж байна? Хуваалцаач ;)

Уйтгар гуниг уу, хүлээлт ү? мөрөөдөл үү?Хүүхэд нас уу?

А sound -Шал дэмий

Бүлэг: It is my life, Songs and lyrics-my way — misty at 3:20 pm on Даваа, 1 сар 28, 2008

Нэгэн найз маань надаа сонсгов. Их таалагдав. Намайг хэлээгүй гэж найдаж байна шүү :Р хэхэ

 A Sound

Шал дэмий

Шар үстэй царайлаг охин байсан
Шал дэмий бүтэн жил хүлээсэн
Анх эхлээд тэр намайг гуйсан
Арван сар хамт тэгээд байсан
(Ийм өшөө олон байгаа … )

Одод амьтан байсан бол :P

Бүлэг: Сониучхан — misty at 3:45 pm on Ням, 1 сар 27, 2008

Одууд амьтан байсан бол нэг ийм ийм иийм

(Ийм өшөө олон байгаа … )

Дараагийн Хуудас »