CALM STORM

Хэдэн зуунаар давтагдах маргаашаас илvv Хэзээ ч дахин ирэхгvй өчигдөртөө хайртай

2007 оны шилдэг бүтээлүүд

Бүлэг: Paintings — misty at 5:07 pm on Лхагва, 1 сар 9, 2008

Хоёр оны зааг дээр Монголын Урчуудын эвлэлд 2007 оны шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэн гарсан байсныг удаан “онилсны” эцэст өнөөдөр л амжууллаа. Тукатайгаа уулзаж хамт үзсэн юм. Таалагдсан зургуудаа толилуулахаар шийдлээ. Одоо ч гэсэн нээллтэй байгаа тул өөрөө очоод үзэхэд харамсахгүй байх болов уу ;)

Д.Ууганбаяр, Red Rood Red, Зотон тос

Өнгөний хувьд лааг хурц тод мөртлөө бүсгүйн царай нь их тод өвөрмөц гаргасан нь таалагдсан. Яагаад ч юм Кан Кан бүжиглэдэг ч юм шиг, үзмэрч ч юм уу төрх харагдаад л байсан :)

Гэр бүл, төмөр

Хаалгаар ороход тавь л шууд угтах энэхүү баримал надаа үнэхээр таалагдсан. Гэр бүлийн төрхийг эгдүүтэй гаргаад өгчихсөн. :D

Монгол Улсын Төрийн шагналт зураач Ш.Чимэддоржийн Явган шуурга гэдэг зураг. Зотон тосоор.

Бүүдгэр бүүдгэр бүүр бүүдгэр шуурган дунд гэрийн зүг

МУ-ын Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмидийн “Сугар” бүтээл.

Харахад Нээх эртний нүүдлийг харуулсан юм шиг мөртлөө бүүр нарийн хараад л байвал хүнй нүүр, тэмээ гээд л олоон зүйлээр фоноо хийсэн нь их өвөрмөц :) Яагаад ийм нэр өгснийг нь сайн мэдэхгүй ч Монголын маань ахуй амьдарлыг харуулсан гэмээр…

Х.Төгсөө, Эмэгтэй

Түрүүлээд уучлал гуйя. Жинхэнэ зураг шигээ сайн гараагүй байна лээ. Гялбаад бас дээр байсан тул үсэрч үсэрч аваад л энэ :P Гэхдээ өнгөний ялгарал бас үзүүлсэн байдал нь таалагдсан юм. Эртний Японы эмэгтэйчүүдийг нэг кимонотой нь ингэснийж зурдаг даа нэг

Солонгосын зураач Чой Сон Сүүкийн “Улирылн өнгө”

МУ-ын Төрийн шагналт С.Саранцацралтын “Сансрын хүлээснээс чөлөөлөгдөхүй”

Шууд хараад л Саранцацралын зураг байна гэж мэдмээр өөрийн гэсэн өнгө аястай шүү. Гоё зураг. Өвөрмөц, бодуулмаар бач нэлээн бараан өнгөтэй нэр нь хүртэл

А.Чадраабал, Сарны бороо

Миний дуртай төрөл. Дээр хараад л бас л мундаг юмаа гэж бодож байсан зураг байна лээ. Миний хар хөх, цэнхэр өнгөнд дуртайгээ зургуудад :P хэхэ

Б.Хонгорзул, Гэр хороолол

Гэр хорооллыг ихээхэн өвөрмөц дүрсэлсэн байсан шүү. Хашаа болгоноос нэг нүд ширтээд байгаа ч юм шиг хэхэ гэрийн унь ч юм шиг. Сайн харвал ер нь их юм харагдахаар шүү :P

МУЭ-ийн нэрийн шагналт Ц.Отгонбаатар “Хан хуурын эгшиг”

Хараад л суумаар сайхан морьд.

МУЭ-ийн нэрэмжит шагналт Р.Лхамсүрэн “Их нүүдэл”

Нэрийг нь хараад эхлээд гайхсан. дараа нь ойлгосон тэгээд таалагдсан :D

Ц.Сүхээ, “Хайр”

Их энгийн зураг мөртлөө агуу нэрээ гаргаад ирсэн агуулгатай гоё зураг байна лээ

П.Мэпс, “Ээж минь намайг хүлээнэ”

Дахин уулчлалт хүсий. Үсрээд дэвхцээд өргүүлээд авсан чинь нэг ийм хэхэ. нэр нь гоё бас ээжийгээ үнэхээр л өгүүлэн байж зурсан гэлтэй. :)

Б.Нямхүү, “Тэнгэрийн хүлэг”

Бодитоор нь хараарай гэж хэлмээр байна. Гоё зураг. Өнгө нь тэр зурсан нь. Буланд нь байгаа хэсгийг нь ойртуулан авсан юм шүү сүүлийнх нь ;)

Д.Эрдэнэ “Арга билэг”

Түүний бүхий л зургууд гоё юм байна лээ. Тэгээд орсон 2 зураг нь “Мөнхийн ус” “Арга билэг” 2 нь байсан. Дээрх линкээр бусад зургуудыг нь үзээрэй. :)

МУЭ-ийн нэрэмжит зураач Гэрэл, “Далд амьдрал” /Цуврал бүтээл/

Сайн ажиглаарай хүн болгонд байдаг далд нэг тийм нууц

МУЭ-ийн нэрэмжит шагналт Г.Дунбүрээ, “Эндрьюс их хүрээнд”

Ойртуулан харвал:

Г.Баатарцогт “Намар ирсэн чамдаа”, Модоор хийсэн.

Нэр хийц нь хэлэх үг алгаа. Гаргаж ирсэн сийлбэр, уруул, зүрх нь гоё сэтгэмжтэй. :)

Д.Батзориг “Хүрдэн”

МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Л.Бавуудорж “нар сарны дор”

Тэртээ нэгэн цагт :P

Л.Ганболд “Ле Визене тосгон”

Өнгөлөг, цоглог нэг тийм гэгээтэй :)

Томруулаад…

М.Батзориг “Яриа”

Сонингоор, нийтлэлээр бүхий л зүйлсээр хийсэн өвөрмөц яриа. Их таалагдсан.

С.Долгор “Morning Glory”

Эээмэгтэй хүн гэж

Г.Лхагвасүрэн “Зохиомж”

Гоё өнгөтэй бас тийм гэгээлэг

Ж.Төмөрбагана “Аврага”

Нөгөө манай алдартай аврагыг гангаар сайхан урласан байна лээ.

Ж.Төмөрбагана “Зуун наст”

Өвөрмөц нэртэй байгааз

Арай ойртуулаад нүүр хавь нь:

Б.Нанди-Эрдэнэ “Натур”

Үнэхээр сонирхолтой эвлүүлэг болсон байна лээ. Бүгдийг нь өөр өөр юмаар хийн ийм зураг-эвлүүлэг гаргана гэдэг. WOW

Д.Цэндхүү “Хөх саран”, Карамек

Б.Гантулга, “Бүрхэг өдөр”

Яг л бүүдгэр бүрхэг нэг тйим гунигтай өдөр байдаг даа. Тэрэн шиг.

Жаахан тодруулаад

Д.Дорждэрэм “Уйсал”, Зотон

Хамгийн таалагдсан бүтээлүүдийн нэг. Харахад зураасан юм уу гэмээр ч уйтгар, нэг нэгнээ түшсэн байдалтай зураг ч юм шиг. Бүү мэдээ ямартаа ч таалагдсан. ;)

М.Ганзуд “Хүлэг” , Арьс

Үнээн арьсаар хийсэн гоё сэтгэмжтэй :)

МУ-ын Төрийн шагналт Ц.Энхжин “Үг”

Гоё зурдаг зураач. Надаа тааллагддаг юм. Энэ зураг нь бусадыг бодвол энгийн юм шиг мөртлөө өвөрмөц

МУЭ-ийн нэрэмжит шагналт Д.Адъяабазар “Морин жилийн цөм”

нэг тийм эрээвэр хураавар

МУЭ-ийн нэрэмжит шагналт Ц.Энхжаргал “Дайралт”

Улаан өнгөөр дайныг, баатруудыг дүрсэлсэн нь

Томоороо:

Д.Үүрийнтуяа “Хишиг өдөр”

Яг юу гэсэн үгийг нь мэдэхгүй боловч надаа хүүхдийн тод өнгө, гэгээлэг байдал, хонио хариулангаа тоглож байгаа улаахан охин ихээ таалагдсан :) Гоё гаргаж ирсэн байсан. :)

За ингээд болоо. Та очиж үзээрэй гэж хэлмээр байна. Зураг авмаар байгаа бол надаа хэлээрэй.

4 Сэтгэгдэл »

Сэтгэгдэл бичсэн telmen

1 сарын 10, 2008 @ 4:36

wow l gemeer yum, mash goy zuragnuud baina,ihenh n taalagdlaa. manai urchuud zuraachid delhiin tuvshind unelegdeh tsag irjee. uneheer dutah yum yu ch baihgui gedgiig edgeer zuragnuud haruulj bn, bayarlalaa huurhun egchdee. zuragnuud uzeed ih goy setgegdel turluu, neg tiim uudrug.
ps: hishig udur gej huuhduudiin eeljilj honind yavdag uduriig heldeg baihaa. hishig udur tei huuhed ter udriin buh hundleliig huleedeg. jishee n hamgiin tom ayaganaas idne, amttany deejees hurtene geh met baidag shig sanagdaj baina. ih huurhun zurag baina lee.

Сэтгэгдэл бичсэн amarsa

1 сарын 10, 2008 @ 16:02

hi. nadaa hamgiin suuliin zurag l goy sanagdlaa. minii baga nas shig. hehe. busad ni ch yahaw oilgodog hundee goy l baih yostoi zurguud bna gej bugnelee. :D

Сэтгэгдэл бичсэн khishge

1 сарын 11, 2008 @ 8:19

Hi, dear Misty Girl :-) ! Удаан уулзаагүй юм байна. Ажил төрөл дээр нь элдэв янзын гоё үзэсгэлэн үзээд л өдөр хоногийг эрчтэй өнгөрөөж байгаа байх гэж найдаж байна ;-). Үзэсгэлэнгийн зурагуудыг тавьсанд баярлалаааа :-) Сайхан бүтээлүүд байнаа шүү хөө. Галерийнаас хийдэг сурвалжлагат чинь дуртай шүү хэхэ ;-)
Чиний блогний нэр яагаад идэвхитэй блогууд гэдэг доор гарахгүй байна? :-( Чамайг блогоо устгачихсан юм байхдаа, итгэмээргүй юм гэж бодоод тусад нь өгсөн чинь гараад ирдэг байна шүү хэхэ :-), тэгээд үнэхээр баярлалаа шүү :-) . Мань чинь эхлээд дэлхий нэтрүү орж байгаад блогуудаар хэсдэг болохоор. Админд хэлж байгаад засуулаарай.
Зиаг тэгээд wish you happy and funny and sunny days! Нар үнэн чухал шүү, энд дандаа бүүдгэр. Өнөөдөр л нэг нар гарч өдөржин гадаа наранд суулаа.
:-) ;-) тэврэн үнссэн khishge

Сэтгэгдэл бичсэн misty

1 сарын 11, 2008 @ 12:28

Telmen > Аан нээрээ тийм ш дээ. Сонсож байсан үг байсан юмаа хэхэ. Тайлбарлаж өгсөнд мааш их баярлалаа. Лаг их мэдлэгтэй охин байна ш дээ хэхэ. ;) Гоё зурагнууд байна лээ. Үнэхээр таалагдсан. Манайхан чинь нэг үеэ бодвол гадаадад их үзэсгэлэнгээ гаргадаг болсон байна лээ. :)

Амарса > Сайн уу? Ажил нь сайн уу? Сүүлийн зургийг нь хараад эгдүү хүрсэн ш дээ хэхэ. Тэр хонь этэр гээд л. Үүнийг мэддэг хүндээ бол бүүр ойрхон байх нь ч аргагүй л дээ. ;)

Хишгээ > Сайн уу хө? Нартай өдөр баахан нарлаад сайхан байгаан байна даа хэхэ. Энд бол хүйтрээд л байна шүү. Гэхдээ гоё байнөө. Зураг таалагдсанд баяртай байна хичээнээ гэсэн :P

Найз нь өөрөө хайлтын систем болон Дэлхий.нэтийн нүүрэн дээр гаргахгүй гээд тохируулга хийчихсэн байгаа юм. Тэгээд л гарахгүй байгаа байх л даа. Тэгэхгүй бол ичээд :P Чи блогролдоо оруулчихвал хайхгүй уг нь амар юм болуу ;)

за дараа уулзнаа. Good luck dear :)

Бичлэгийн сэтгэгдлийн RSS. Тракбак URI

Сэтгэгдэл үлдээх

XHTML: You can use these tags: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong> <span class=""> <p> <br>

*
Та хүн (спам биш) гэдгээ батлахын тулд зурагт үзүүлсэн үгийг бичнэ үү.
Спамаас хамгаалах зураг