За хичээл дууслаа. Амралт эхэллээ. Ажил овоорлоо ёоодий. Ёстой нэг хичээлийн амралтаа тэмдэглэж ангийнхандаа хальт чирэгдэн шоудаад маргааш нь бүтэн хагас өдөр кино үзэв. Янзан бүрийн кино үзсэн бөгөөд гэртээ байгаа хэдийгээ дуусгах төлөвлөгөө улам ойртсоор.
Энэ удаад нэлээн олон төрлийн жанрыг сонгож үзсэн бөгөөд дийлэнх нь ихээхэн таалагдав. За товч тайлбар этэр нь:
1. The Bubble (2006) : Staring Ohad Knoller, Joe Sweid, Daniela Wircer, Alon Freidmann
Израйл гаралтай залуу найруулагч Eytan Fox-ийн 8 дахь кино. Энэ кино нь 5 шагнал хүртсэн юм. Анх cover-ийг нь харчаад гайхаж байгаад үзсэн чинь таалгдав. Нийгэм, улс төр, дайнаас залхсан 4 найзын амьдрал. Яг л өөрсдийнхөө хүссэн bubble дотор гэхдээ үг шигээ тийм хялбар биш. Израйль, Афканистанд болж байгаа улс төрийн мөргөлдөөн, байнгын алан хядах, өөрийгөө золиослох нийгэм, gay болон түүнийг хүлээн зөвшөөрдөг хүмүүсийг үл ойлгох, ёс заншил, нийгэм эцэг эх гээд л 4 амьдралаар харуулсан.
Үйл явдал нь болохоор өрнөлтэй, төгсгөлтэй, дундаа яриатай
хэхэ. (Ийм өшөө олон байгаа … )