Урагшаа нэг хойшоо хоёр үгүй ээ гурав тэгээд тээгэлбэл яах уу? Урагшаа харж дээшээ ширтэж явсаар байгаад ухрахдаа хана мөргөчүүл яах бол? Тийм юм байдаг бол уу?
Алхам бүрээ тооцдог хэрнээ хажуудаа байгаа нэгнийг хараагүй өнгөрвөл тэр юу вэ? Андуурал эндүүрэл хайхрамжгүй байдал бүтэлгүйтэл анзаарагаггүй эсүүл бүүр сохор дүлий бардам эхэмсэг бүү мэдээ ямартаа ч сайн зүйл байж таарахгүй шинжтэй.
Урагшаа хоёр арагшаа нэг гэвэл харин нөхцөл арай өөр болох байх гэхдээ л бас нэг шат урд байсаар. Залхуу лазан бүхий л зүйлс дээшээ гарахад нь саад болсоор сүүлдээ тойрохоос ядаргаатай нүд анилдана. Нойр хүрнэ гар боогдож ганцаар үлдэнэ. (Ийм өшөө олон байгаа … )
Ингээд нөгөө 6 сар нь ойртоод л тэгсэн эргэн тойрон бөөн сонгуультай холбоотой шуугиан. Ядаж байхад манайх бас хамааралтай болоод байдгийг хэлэх үү дотроо бол дургүй хүрээстэй. Гаднаа бол дуугүй уурлаастай суужийгаа.
Нээх сайхан дуу дуулмаар. Хээр хөдөө дураараа бахирмаар байнаа. Яадий. Сайхан мундаг хоолойгүй ч гэсэн санаандаа хүртэл бахирвал сэтгэл санаа сайхан тэнүүн болоод энэ их хүлээснээс тайлагдах юм шиг эрх чөлөөтэй байх юм шиг санагдаад байна. Тэгээд л хүсээд байгаа байх л даа.