CALM STORM

Хэдэн зуунаар давтагдах маргаашаас илvv Хэзээ ч дахин ирэхгvй өчигдөртөө хайртай

С.Энх-Амгалан: Мэдрэмж Үзэсгэлэн

Бүлэг: Experiences, Paintings — misty at 7:24 pm on Пүрэв, 3 сар 20, 2008

Хавар ирээд боломж л олдвол гадаа гарах нөгөө өвчин нь хөдөлчихсөн. :D /Мистигийн хаврын синдром байхаа :P / Уул нь аааль дээр үзсий. Тэгсэн чинь

Их хурц тод өнгөтэй, морины зураг давамгайлсан юм байна лээ. :)

Улаан фонтой морь (Ийм өшөө олон байгаа … )

Ажил хэргийн зорилго

Бүлэг: Articles to ponder, Experiences — misty at 11:51 pm on Мягмар, 3 сар 11, 2008

Ингэж бодлоо. Ингэж шийдлээ. :P

Хувийн болон хувьсгалын ажлаа тус тусад нь байлгах үүднээс шинэ блог нээв. гар хөлний асуудлаас болоод хараахан сараачиж, сайжруулж амжаагүй байгаа. Битгий ороорой зааа хэхэ./

Нөгөө ажиллаж байгаа Төрийн бус байгууллагын хүрээнд хөдөөний болон гудамжны хүүхдүүдэд туслах, энэ талаар бодож байсан төслүүд болон бодлоо сараачих зорилготой юм.

Аюунгаа, Оогийноо нарт туслан бас хамтрах зорилгоор Монгол Хүүхэд сайтийг хөтлөх юм. Монголынхоо ирээдүй, аж жаргал, инэмсгэлэл хайрласан хүүхдүүддээ туслая. :)

Та бүхэн ч гэсэн өөрийн санаа бодлоо хуваалцаж гар бие оролцоно гэж найдаж байна. ;)

Ингэдий байна лээ

Бүлэг: Experiences, It is my life — misty at 5:30 pm on Пүрэв, 2 сар 28, 2008

Би дандаа гайхдаг байсан юм. Юунд вэ гэхээр замын хажуугаар, дээр доор заавал чихэр жимс, хоол унд рекламдаад энэ тэр гэж боддог байсий. Яахуу нөгөө маркетингийн хувьд бол ойлгоод, толгой ажиллаад байгаан харин зүгээр л алхагчийнхаа хувьд бол ойлгохгүй байсан юм. :)

Тэгсэн чинь өчигдөр гэнэт агуу ихээр ухаарлаа. Бүр тэгж яривал бие мах бодиороо мэдэрлээ. Цаашилбал сэтгэл санаагаараа ойлголоо. Тэр хүмүүс байна ш дээ. Гудамжаар алхаж яваа өлсгөлөн хүмүүст зориулсан юм байна. :P Нээрээ шүү. Би хичээл рүүгээ алхаж явах дуртай болохоороо гэлдрээд үсчээд бүдрээд явж байсан чинь шууд тэр зургийг хараад ходоод маань хонхолзоод, хоол нэхээд үгүй амттай юм ч нэхсэн юм уу ямар ч л гэсэн нэхээд байсан.

Бүүр багшийн урд суучаад өөдөөс нь харчаад толгойд хичээл биш чихэр, хоол халуун кооохий цай сүү эргэлдээд байгаа юм чинь. Цагаа харсан чинь хичээл эхлээд 10 минут, 15 минут, 20 минут дуусдаггүй ээ. Толгой өвдөөд байсан. Би хүлээгээд л.

Тэгэхээр байна ш дээ. Тээр дэээр байгаа хоол ундны зураг чинь хүнийг өлсүүлдэг ид шидтэй эд юм байна лээ шүү. Хажуугаар нь өнгөрөхдөө нүдээ аниарай гэхдээ над шиг хүн мөргөж болохгүй шүү ;)

С.Лувсанзундуй-Өвгөдийн нутаг

Бүлэг: Experiences, Paintings — misty at 4:19 pm on Лхагва, 2 сар 27, 2008

Өчигдөр өдрийн цайны цагаар гадаа сайхан сэтгэл санаа өндөр байсан тул дуугаа дуулаад таргаа уугаад энэ үзэсгэлэнг үзсэн юм.

Дээр очсныг бодвол ус этэр нь татраад арай дээр болчихсон байсан. Урлагийнхнаа дэмжээд засвар энэ тэрийг нь хийж болдоггүй юм байх даа. Зураг муухай болчихвол яана. :(

За үзэсгэлэн рүүгээ орий. МУЭ-ийн тэргүүний ажилтан, ахмад уран бүтээлч С.Лувсанзундуй гуайн энэ үзэсгэлэн аргагүй өөрийнх нь үеийг харагдуулсан хуучны байсан гэдгийг нь хэлэх нь зөв болуу. Тэр будгийн өнгө, сэвэв зэрэг нь. Аль 1928 онд төрсөн юм байна лээ. Өөрөө тэгсэн хэрнээ ануухан өвөө байсан.

Намайг ороод зураг хараад л, таалагдсан хэдэн зургаа авсан чинь өөрөө хүрч ирээд “Чи сурдаг уу” гэж ирээд л асууж байна лээ. Тэгснээ “Хүмүүст хэрэг болдог юм шиг байна лээ. Таалагдсан зургаа аваарай миний хүү” ингэсэн. Би инээгээд л зогсоод байсан :P

Зурагнууд нь лав миний мэдэх үе биш байсан. Гэхдээ сонирхолтой юм шиг.

(Ийм өшөө олон байгаа … )

Хожуу ухаарал

Бүлэг: Experiences, It is my life — misty at 1:15 pm on Мягмар, 2 сар 26, 2008

Сонин юм даа. Хачин юм даа. гайхалтай юм даа. Ер нь л нэг тиймэрхүү.

Нөгөө арзгар Мисти чинь замбараагүй арван шар үсээ авч нэг боож үзээд барьж нэг баглаж үзээд болохгүй болохоор нь нэг өдөр хумьж самнаад шулуухан, тэгшхэн намбатай болж үзвээ. Тэгсэн чинь хүмүүс таньдаггүй ээ. :P (Ийм өшөө олон байгаа … )

Дараагийн Хуудас »